Канадын сүмд гарсан хэргийг "террорист халдлага" гэж тодорхойлов

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2017-01-30 14:25:02

ОТТАВА. /Reuters/. Өчигдөр орой Канадын Квебэк мужийн нэгэн сүм рүү зэвсэгт этгээдүүд дайран орж, зургаан хүний аминд хүрч, найман хүнийг шархдуулсныг тус  улсын Ерөнхий сайд Жастин Трюдо “лалын шашинтнуудыг онилсон террорист халдлага” гэж тодорхойллоо.

Цагдаа нарын мэдэгдсэнээр, сүм дотор хүмүүс оройн мөргөл үйлдэж байх үед зэвсэгт этгээдүүд дайран орж ирээд, гал нээсэн юм.

Энэ халдлагатай холбогдуулан хоёр сэжигтнийг баривчилсан гэдгээс өөр мэдээллийг цагдаа нар өгсөнгүй. Хэргийг мөрдөн шалгаж эхэлсэн байна.

Сүмийн тэргүүн мэдэгдэхдээ “зэвсэгт этгээдүүд гал нээх үеэр таван хүн амь үрэгдсэн” гэж ярьсан билээ.

Халдлага болох үед “Квебэкийн лалын соёлын төв” гэдэг уг сүмд 40 орчим хүн байжээ.

Г.Доржханд

 

相关新闻