Хүүхдийн тасагт утлагын аппарат хандивлалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-30 12:09:11

Хүүхдийн томуу томуу төст өвчлөл аймгийн хэмжээнд 17 хувьд буюу эрсдэлийн хэмжээнд хүрсэн энэ үед Баянхонгор аймгийн Нийгмийн Даатгалын хэлтсийн дэргэдэх Эмнэлэг, хөдөлмөрийн магадлах комиссоос санаачлан “Соёлтой харилцаа–Чанартай үйлчилгээ” аяны хүрээнд Нэгдсэн Эмнэлгийн хүүхдийн тасагт утлагын аппарат 3 ширхэгийг хандивлажээ.

Тус утлагын аппарат нь бага насны хүүхдийн амьсгалын замын өвчлөлийг эдгэрэхэд зайлшгүй шаардлагатай өндөр үйлдэлтэй тоног төхөөрөмж аж. "Ирээдүйн болсон хүүхдүүийнхээ эрүүл мэндийг сахин хамгаалахад хүн бүр оролцох үүрэгтэй. Манайхаас эхлүүлсэн энэ ажилд Баянхонгорчууд маань нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж хүүхдийн тасгийн өрөө бүрийг аппаратаар хангахад өөрсдийн бололцоогоороо дэмжиж оролцон сайн санааны үйл хэргийг үргэлжүүлэхээрэй" хэмээн Эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссийнхон Баянхонгорчууддаа уриалж байна.

                                                                                                                                Б.Мөнхзул

相关新闻