Сэлэнгийн хүү Б.Алтанбаяр алтан медаль хүртжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСурагчдын Улсын аварга шалгаруулах "Цодгорхүү-2017" шатарчдын тэмцээнээс Сэлэнгэ аймгийн тамирчид нэг алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртжээ.
Энэхүү сурагчдын Улсын аварга шалгаруулах "Цодгорхүү 2017" шатарчдын тэмцээний алтан медалийн эзнээр Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын Б.Алтанбаяр 5 насны ангилалд тодорчээ. Харин 7 насны ангилалд мөнгөн медалийг “Таван хан” шатрын клубын тамирчин Д.Цэлмүүн, 11 насны ангилалд мөнгөн медалийг мөн клубын Б.Амин-Эрдэнэ, 15 насны ангилалд хүрэл медалийг мөн клубын Т.Номиндалай нар хүртэж, амжилтын буухиа арвин, ганзага дүүрэн медальтай Сэлэнгэ нутагтаа ирлээ.
Тус "Цодгорхүү 2017" шатарчдын тэмцээн энэ сарын 25-27-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Монголын Хүүхдийн ордонд болсон байна. Энэхүү тэмцээний ангилал бүрт 21 аймгаас шилдэг нэг нь, нийслэл Улаанаатар хотоос шилдэг 9 нийт 450 гаруй тамирчид оролцож авхаалж самбаагаа сорьжээ.
Ч.Отгонцэцэг