Аймгийн ЗДТГазар хэвлэлийнхэнтэй хамтарч ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-26 12:10:21

Ховд аймгийн ЗДТГ-ын дарга Б.Ганболд орон нутгийн хэвлэл мэдээллийн зарим хэрэгслэлүүдтэй 2017 онд хамтран ажиллах гэрээ байгууллаа.

Тэрээр Ховд аймгийн засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, аймгийн бодлого шийдвэр, аймаг, орон нутагт болж байгаа үйл явдлыг олон нийтэд шуурхай хүргэхэд орон нутгийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд чухал үүрэгтэй гэж онцоллоо.

Энэ оны хамтран ажиллах гэрээнд Ховд аймгийн засаг даргын бодлогын гол баримт бичиг 2016-2020 он хүртэл хэрэгжих мөрийн хөтөлбөр, үр дүн хэрэгжилт, явцын талаар хэвлэл мэдээллийн байгууллагууд өөрсдийн эзэмшдэг сонин, телевиз, вэб сайт, цахим мэдээллийн хэрэгслэлээр дамжуулж олон нийтэд үнэн зөв бодит мэдээллийг хүргэж ажиллана гэдэгт итгэж байна гэлээ.

Ховд аймгийн ЗДТГазар Орон нутагтаа ард иргэддээ мэдээ мэдээллийг шуурхай, найдвартай хүргэдэг, тогтмол үйл ажиллагаатай тус аймгийн “Ховдын мэдээ” сонин, ”Ховд телевиз”, “Жаргалант телевиз”, ”Эко телевиз”, “Khovdnews mn” сайттай хамтран ажиллахаар гэрээ байгууллаа.

Орон нутгийн сэтгүүлчид аймгийнхаа төрийн бодлого, үйлчилгээний хүртээмж, цаг үеийн ажилд өөр өөрсдийн боломжоо дайчлан шуурхай, чанартай мэдээллийг үзэгч, уншигч, олондоо хүргэхийг ямагт зорьж ажилладаг юм.

Ховд аймагт дөрвөн  телевиз, хоёр сонин, хоёр богино долгионы радио, 2-3 сайтад нийт 30 гаруй сэтгүүлч, уран бүтээлч, хэвлэл мэдээллийн ажилтнууд ажилладаг. Үүний зэрэгцээ Ховдын телевизүүд өөрсдийн бэлтгэсэн мэдээллээ Монголын Үндэсний телевиз, ТВ-9, ТВ-5, ТМ, Монгол ТВ зэрэг төвийн телевүүдэд аймаг орон нутгийнхаа мэдээллийг өргөн хүрээнд дамжуулдаг юм.

А.Бямбасүрэн

相关新闻