"Нийт хүүхэд” гэдэг ойлголтыг халж, “Хүүхэд бүрийн хөгжил” гэсэн зорилт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
dornod@montsame.mn
2017-01-25 16:36:59

“Хүүхэд нэг бүрийн хөгжлийн төлөө хамтдаа” зөвлөлгөөнийг Дорнод аймгийн Хэрлэн сумын аймгийн тэргүүний 12 дугаар сургуулийн захиргаанаас санаачлан Чойбалсан хотноо саяхан зохион байгуулав.

Боловсрол шинжлэх ухааны Яамнаас баталсан “Хүүхэд нэг бүрийг хөгжүүлэх хичээл, үйл ажиллагаа”-ны удирдамжийн хүрээнд аймгийн хэмжээнд төв, хөдөөгийн сургуулиудыг бүсчлэн, энэ удаагийн зөвлөлгөөнд 4 дүгээр бүсийн 5 сургуулийн 150 гаруй багш оролцлоо.

“Даяаршил, шинжлэх ухаан, технологийн дэвшлийн эрин үе нь нээлттэй, өрсөлдөөнтэй, мэдээлэлжсэн орчинд амьдрах чадварыг хүн бүрээс шаардаж байна. Дэлхийн улс орнууд боловсролын бодлогоо шинэ зуунд хүн төрөлхтний нийтлэг асуудлыг шийдвэрлэхэд оролцох мэдлэг чадвартай, бүтээлч, хариуцлагатай, насан туршдаа суралцах чадвартай иргэн төлөвшүүлэхэд чиглүүлж байна. Иймд “Зөв монгол хүүхэд” үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлснээр өсвөр үеийнхнийг өөртөө итгэлтэй, шийдвэр гаргах чадвартай, бие бялдар, оюун сэтгэхүй, ёс суртахууны төлөвшилтэй хүн болж хөгжихөд эцэг эх, төрийн үүрэг, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг тодорхойлж “нийт хүүхэд” гэсэн ойлголтоос “Хүүхэд бүрийн хөгжил” гэсэн зорилгыг тавьж байна гэж зөвлөлгөөнийг санаачлан зохион байгуулж буй сургуулийн захирал М.Аюушхорол ярьж байлаа.

Зөвлөлгөөнд хамрагдсан Чойбалсан хотын 12, “Шинэ хөгжил”, “Шинэ зуун”, Баяндун, Сэргэлэн сумын сургуулийн багш нар 3 өдрийн турш хүүхдийн хөгжлийн талаарх туршлагаа харилцан солилцож, нэгдмэл санаа зорилготой ажиллахаар боллоо.

                                                                                                                                         Б.Туяа

相关新闻