Сумдын ИТХ-ын төлөөлөгчдийг орон нутагт нь чадавхижуулж байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭСэлэнгэ аймгийн хэмжээнд сумдынхаа ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхижуулах сургалтыг 17 сум, 6 тосгондоо ээлжлэн зохион байгуулж байна.
Энэ удаа Ерөө сумын ИТХ-ын төлөөлөгчдийг чадавхжуулах сургалтыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулжээ. Сургалтаар төлөөлөгчдөд аль болох олон салбар чиглэлээр өргөн мэдлэг олгохыг зорьж байгаа гэнэ. Төлөөлөгчид энэ удаа “Орон нутгийн төсвийн тухай”, “Орон нутгийн хөгжлийн сан”, Байгаль орчны багц хуулиуд, “Газар зохион байгуулалтын жилийн төлөвлөгөө боловсруулах аргачлал, анхаарах асуудлууд” сэдвүүдээр мэдлэг олж авчээ.
Энэхүү чадавхижуулах сургалтын хичээлийг аймгийн ЗДТГ-ын Санхүү, төрийн сангийн хэлтсийн мэргэжилтэн н.Мөнхбаяр, БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа, ГХБХБГ-ын мэргэжилтэн н.Алтанцэцэг, уул уурхай хариуцсан мэргэжилтэн н.Оюун-эрдэнэ нар заан явуулсан байна.
Ч.Отгонцэцэг