“Цагаан сар”-аар Үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалав
МОНГОЛЫН МЭДЭЭ“Шинэ Монгол бэлэг” ТББ-аас "Цагаан сар"-аар үндэсний үйлвэрлэлээ дэмжихийг уриалав.
Монгол улс дунджаар 816 мянган өрхтэй. Тус ТББ-аас гаргасан судалгаагаар цагаан сараар тогтмол бэлэг өгдөг 100 мянга орчим өрх байдаг бөгөөд нэг айл дунджаар 250-300 мянган төгрөгийн бэлэг бэлддэг байна. Энэ нь нийт 25-30 тэрбум төгрөг юм. Үүний 80 хувь нь гадаадын буюу Хятад улсын бараа бүтээгдэхүүн худалдан авдаг хэмээн "Шинэ Монгол бэлэг" ТББ-ын тэргүүн М.Дорждагва хэллээ.
Тэрбээр, “Одоогоор дотоодын 30 орчим аж ахуйн нэгж манай төсөлтэй хамтран ажиллахаар болсон бөгөөд “VTV” телевиз, мэдээлийн 20 гаруй цахим хуудас бидэнтэй хамтран ажиллахаа мэдэгдсэн. Ирэх сарын 01-нээс 1900-2424 дугаарын утсаар бүх төрлийн бэлгийн захиалга авч, үнэгүй хүргэж өгөх юм. Бэлгийн үнэ 2000 төгрөгөөс эхэлж байна. Үндэсний баяраараа дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж, эх орондоо хөрөнгө оруулалт хийхийг нийт ард иргэдэд уриалж байна” гэлээ.
Э.Энэрэл