Сургалтын лабораторитой боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2017-01-23 14:00:13

Баянхонгор аймгийн Баянхонгор Эрчим хүч Цахилгаан түгээх ХХК энэ онд Сургалтын полигон лаборатори иж бүрнээр нь ашиглах боломжтой болжээ.

Ажилчдын ур чадвар, мэдлэг боловсрол, практик ажиллагааг сайжруулах үүднээс сургалтын лабораторийг байгуулж байгаа аж. Ийнхүү тус байгууллагаас лаборатори 3 ком, сургалтын полигон 1 ком, туршилтын лаборатори 1 ком/иж бүрдэл/ бүхий байгууламжуудыг шинээр барьж ашиглалтанд оруулсан байна.

                                                                                                                           Б.Мөнхзул

相关新闻