Зарим компанийн хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнийг өөрчилжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ariunzaya@montsame.mn
2017-01-23 13:20:01

Санхүүгийн зохицуулах хорооноос зарим компаниудын хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулсан байна.

Тодруулбал хөрөнгө оруулалтын менежментийн “Мандал ассет менежмент ҮЦК” ХХК болон  үнэт цаасны зах зээл дээр брокер, дилер, андеррайтерийн үйл ажиллагаа эрхэлдэг “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн  хувьцаа эзэмшигчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулжээ.

“Мандал ассет менежмент ҮЦК” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “Юу Эм Си холдинг” ХХК өөрийн эзэмшлийн хувьцааг бүхэлд нь иргэн Н.Монсорт шилжүүлэх зөвшөөрлийн хүсэлтийг Санхүүгийн зохицуулах хороонд гаргасан байна.

Харин “Капитал маркет корпораци ҮЦК” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Капитал банк өөрийн эзэмшлийн хувьцааг шилжүүлснээр “Бишрэлт холдинг” ХХК нь тус компанийн 100 хувийн хувьцаа эзэмшигч болж буй юм.

Б.Заяа

相关新闻