“Харбин-2017” автораллид Дорнодынхон оролцоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОДИрэх сард болох автомашины бартаат замын “Харбин-2017” тэмцээнд Дорнод аймгийн автоспорт сонирхогчид оролцоно. Тэд ӨМӨЗО-ы Эргүна хотноо болсон энгийн автомашины бартаат замын уралдаанд 5 орны 55 тамирчинтай өрсөлдөж, тусгай байрыг эзэлсэнээр дээрх эрхийг олж авчээ.
Автомашины бартаат замын уралдааныг БНХАУ 12 дахь жилдээ ийн зохион байгуулах гэж байна.
- “Харбин-2017” тэмцээн нь авторали тэмцээн болохоор машин тэргээ тоноглохоос эхлээд цаг хугацаа ихээхэн шаардагдаж байгаа. Хэрэгцээ шаардлагатай зүйлийг бид аль болох өөрсдийн нөөц бололцоогоо ашиглаж хийж, бэлтгэл ажил одоогоор 50 хувьтай явж байна гэж Дорнод аймгийн автоспорт сонирхогчдын холбооны тэргүүн Г.Ариунболд ярилаа.
Дорнод аймгийн Автоспорт сонирхогчдын холбоо нь байгуулагдаад удаагүй ч Харбин хотноо болох олон улсын чанартай тэмцээнд Дорнодоо төдийгүй Монгол орноо төлөөлөн анх удаа оролцохоор болжээ.
Авторалли гэдэг нь холын замын бартаат уралдаан болохоор тал нутаг маань бидэнд ивээл хайраа үзүүлнэ гэдэгт итгэлтэй байгаа ч тэд хэлж байлаа.
Б.Туяа