Төв аймгийн аварга шалгаруулах “Цодгор Хүү-2017” тэмцээн болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
yesukheitumur@montsame.gov.mn
2017-01-23 06:48:10
Yesukheitumur Tumurbaatar

Өсвөр насны хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлах,тэдний авьяас чадвар, сэтгэн бодох үйл ажиллагааг хөгжүүлэх,өсөх ирээдүйтэй тамирчдыг тодруулах,ирээдүйн мастеруудыг бэлтгэх зорилготой Өсвөрийн Шатарчдын Аймгийн Аварга шалгаруулах  “Цодгор хүү-2017” тэмцээн Зуунмод хотноо энэ сарын 17-нд зохион байгуулагдлаа.

“Тэмцээнд 4-17 нас хүртэлх насны охид хөвгүүд,  долоо насны ангиллаар оролцож байгаа нь өмнөх жилүүдийнхээс онцлогтой болж байна” гэж зохион байгуулагчид онцолж байв. Энэ жил оюун ухааны их спортоор аймгийн 23 сумын 183 гаруй өсвөрийн шатарчид өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний тэргүүн байрыг тав хүртэлх насны ангилалд Бүрэн сумын тамирчин Г.Ган-Очир, эмэгтэйчүүдээс Алтанбулаг сумын тамирчин П.Болорсувд нар тус тус эзэлсэн байна. Харин долоо хүртэлх насны ангилалд тэргүүн байрыг эмэгтэйчүүдээс Баянцагаан сумын тамирчин Ц.Мөнхнаран, эрэгтэйчүүдээс Борнуур сумын тамирчин Б.Мөнхтулга, ёс хүртэлх насны ангилалд эмэгтэйчүүдээс нэгдүгээр байрыг Аргалант сумын тамирчин Э.Хүслэн, эрэгтэйчүүдээс тэргүүн байрыг Бүрэн сумын тамирчин П.Энхзориг, 11 хүртэлх насны ангилалд тэргүүн байрыг эмэгтэйчүүдээс Баянцогт сумын тамирчин Г.Оюунхорол, эрэгтэйчүүдээс Баянцогт сумын тамирчин Б.Анхбаяр нар тус тус эзэллээ. Тэгвэл 13 хүртэлх насны ангилалд эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Ц.Болор эзэлсэн бол эрэгтэйчүүдээс Эрдэнэсант сумын тамирчин Г.Сүхбат, нар тус тус эзэлж шилдгээр шалгарсан байгаа юм. Мөн 15 хүртэлх насны ангилалд эмэгтэйчүүдээс тэргүүн байрыг Угтаалцайдам сумын тамирчин Ц.Мөнхнаран, эрэгтэйчүүдээс Баянцогт сумын тамирчин Г.Бат-Эрдэнэ, 17 хүртэлх насны ангилалд эмэгтэйчүүдээс 1-р байрыг Борнуур сумын тамирчин Р.Халиун-эрдэнэ, Эрэгтэйчүүдээс Хүмүүн цогцолбор сургуулийн тамирчин Б.Мөнгөнтулга нар эзэлж оюуны спортын шилдгүүд боллоо.

Тэмцээний долоо насны ангилал тус бүр нэгдүгээр байрын шагнал хүртсэн залуу шатарчид энэ онд болох өсвөрийн шатарчдын улсын аварга шалгаруулах “Цодгор хүү-2016” тэмцээнд оролцоно.

Т.Есүхэйтөмөр

相关新闻