Олон улсын гэрээний тухай хууль Тавантолгойн гэрээтэй хамааралгүй

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2017-01-20 16:18:01

Гадаад харилцааны яамны Олон улсын гэрээ, эрхзүйн газрын захирал А.Төмөр өнөөдөр "Олон улсын гэрээний тухай хуулиар Тавантолгойн гэрээг шийдэх гэж байна" гэх ярианд тайлбар хийв.

Тэрбээр, "Сүүлийн үед Тавантолгойн асуудлыг Олон улсын гэрээний тухай хуультай холбож яриад байна. Энэ бол огт үндэслэлгүй хардлага.

Учир нь нэгдүгээрт Олон улсын гэрээний тухай 1993 оны хууль нь манай улсын Засгийн газар гадаадын аливаа улсын Засгийн газартай байгуулах гэрээнд хамаарна. Харин Монгол Улсын Засгийн газар гадаад, дотоодын компанитай байгуулах гэрээнд энэ хууль үйлчлэхгүй гээд заасан байгаа.

Өөрөөр хэлвэл энэ хууль нь Монгол Улсын Засгийн газрын байгуулахаар ажиллаж буй Тавантолгойн гэрээнд хамаарахгүй. Хоёрдугаарт Тавантолгойтой холбоотой асуудлаар Ерөнхий сайд УИХ-ын чуулганд тодорхой мэдээлэл хийсэн. Тэгэхдээ Тавантолгойтой холбоотой асуудлыг УИХ-аар хэлэлцүүлж байж шийдвэрлэнэ гэдгээ мэдэгдсэн.

Иймд 1993 оны Олон улсын гэрээний тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг өргөн мэдүүлнэ. 1993 оны хуулийг хүчингүй болгох хуулийн хамт “УИХ нь Засгийн газрын байгуулсан гэрээг хүчингүй болгох эрхтэй” гэх заалтыг нэмж оруулсан шинэ хуулийн төслийг өргөн барихаар манай яам ажиллаж байна" гэв.

Б.Туул

Гэрэл зургийг Т.Чимгээ

 

相关新闻