Хувийн хэвшлийг хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулах уулзалт боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДАзийн хөгжлийн банк “Баруун бүс дэх нэмүү өртөгийн сүлжээг байгуулах” төслийн хүрээнд Худалдаа аж үйлдвэрийн танхимтай хамран аймгийн Төр, Хувийн хэвшлийн зөвлөлийн өргөтгөсөн уулзалтыг энэ сарын 16-ны өдөр зохион байгууллаа.
Уулзалтын зорилго нь Төр-Хувийн хэвшлийн хамтарсан зөвлөл байгуулж, Хувийн хэвшлийн байгууллагуудын үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахад чиглэж байв.
Тус уулзалтанд аймгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Төр, Хувийн хэвшлийн 35 байгууллагын дарга, захирал,төлөөлөлүүд оролцож Хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих, хөгжүүлэх стратеги төлөвлөгөө боловсруулахад өөрсдийн үнэтэй саналыг тусгасан юм.
Түүнчлэн уулзалтын хүрээнд Татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Стандарт хэмжил зүйн газар, Эрүүл мэндийн газрын мэргэжилтэнгүүд Хувийн хэвшлийн байгууллагуудад чиглэсэн ажлуудаа товч танилцуулж, цаашид анхааран ажиллах шаардлагатай асуудлын талаар мэдээлэл хийв.
Энэхүү уулзалтын үр дүнд Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудын хамтарсан зөвлөлийн гишүүд сонгогдож, Хувийн хэвшлийн байгууллагууд стратеги төлөвлөгөөний дагуу тулгамдсан асуудлуудаа зөвлөлөөр дамжуулан шийдвэрлүүлэх боломжтой боллоо.
Азийн хөгжлийн банкны Баруун бүс нутагт Нэмүү өртөг бий болгох үйл ажиллагааг дэмжих төсөлтэй хамтран Ховд аймгийн ЗДТГ, Хөрөнгө оруулалт, Хөгжлийн бодлогын хэлтсээс Төр хувийн хэвшлийн зөвлөл байгуулах анхдугаар хуралдааныг зохион байгууллаа. Уг хурлаар төр хувийн хэвшлийн зөвлөлийн удирдах зөвлөл, ажлын албадыг байгуулан санамж бичигт гарын үсэг үзэглэсэн юм. Тухайлбал:Аймгийн засаг даргын орлогч Ш.Батсүхээр ахлуулсан төр хувийн хэвшлийнхэний төлөөллөөс бүрдсэн 9 хүний бүрэлдэхүүнтэй удирдах зөвлөлийг байгуулж, ажлын албадаа бүрдүүллээ.
А.Бямбасүрэн