“Цодгор хүү 2017” тэмцээнд 100 гаруй хүүхэд оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-16 09:57:15

Хүүхэд багачуудын дунд шатрын спортыг сурталчлан дэлгэрүүлэх авьяас билгийг нээн хөгжүүлэх, ирээдүйн мастеруудыг бэлтгэх, тив, дэлхийн сургуулиудын аварга шалгаруулах тэмцээнд тамирчдыг сонгон шалгаруулах зорилгоор Ховд аймгийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас “Цодгорхүү- 2017” тэмцээн зохион байгууллаа.

Жил бүр уламжлал болон явагддаг тус тэмцээнийг Монгол Улсын аварга, Шатрын спортын мастер, Монголын хүүхдийн ордны багш Н.Төрбат агсны нэрэмжит болгон явууллаа. Энэ удаагийн тэмцээнийг швейцарь системээр насны ангилал тус бүр 5-9 өргийн тоглолттой, талдаа  нэг  цагийн хяналттай явагдлаа.
Цодгор хүү шатрын тэмцээнд аймгийн төв төдийгүй сум бүрээс бяцхан тамирчид ирж, нийт 100 гаруй хүүхэд оролцсон нь өмнөх жилүүдээс илүү өргөн хүрээтэй боллоо.
Насны ангилал тус бүрт I-IY байр шалгаруулж алт, мөнгө, хүрэл медаль, өргөмжлөлөөр шагнан урамшуулж, насны ангилал тус бүрт тэргүүн байр эзэлсэн хүүхдүүд Улаанбаатар хотод 2016 оны энэ сарын 23, 24-ний өдрүүдэд болох улсын уралдаанд оролцох эрхийн бичгээ гардан авлаа.
 

А.Бямбасүрэн

相关新闻