Хүчирхийллийг тэг болгох аяныг Ховдын хүүхдийн байгууллага тэргүүлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДҮндэсний хэмжээнд орон даяар зохион байгуулсан хvvхдийн эсрэг бvх төрлийн хvчирхийллийг Тэг болгое уриатай "Нэг санаачлага- Нэг ажил" аянд Ховд аймгийн Гэр бүл хүүхэд хөгжлийн хэлтэс тэргүүллээ.
Шагналыг ХНХЯ-ны газрын дарга С.Тунгалагтамир, Гэр Бүл Хүүхэд Залуучуудын Газрын дарга О.Алтансvх нар дарга Ховд аймгийн хүүхдийн байгууллагын дарга Ц.Номинчимэгт гардууллаа.
Ховд аймгийн Хүүхэд Хөгжил Гэр Бүлийн хэлтэс тус аян хүрээнд олон хэлбэрийн ажил зохион байгуулж, олон байгууллагыг татан оролцуулсан юм. Tухайлбал Швейцарийн хөгжлийн дэмжлэгтэйгээр “Бичил уурхайн орчинд хүүхдийн хөдөлмөрийг бууруулах арга зам”, “Хүүхэд хамгаалал, Гэр бүлийн орчинд хүмүүжлийн эерэг аргыг хэрэглэх нь” сэдвүүдээр Цэцэг суманд зохион байгуулсан. Аймгийн Засаг даргын 2016-2020 онд хэрэгжүүлэх үйл ажиллагааны хөтөлбөрт “Гэрэлт ирээдүй” Хүүхдийн төлөө сан байгуулж, эрсдэлт нөхцөлд байгаа хүүхдэд яаралтай тусламж үзүүлэх үйлчилгээний журам боловсруулж мөрдөх гэсэн заалт оруулж хэрэгжүүлэхээр санал оруулж, аймгийн Засаг даргын зөвлөлд танилцуулсан нь хамгийн хэрэгцээтэй үйчилгээ хэмээн дэмжигдсэн юм.
Хүүхдийн хүчирхийлийг тэг болгох уриатай “Нэг санаачлага-нэг ажил”- аяны хүрээнд Ховд аймагт үйл ажиллагаа явуулж буй үүрэн холбооны 5 салбар, банкны 6 төв салбарт аймгийн Гэр Бүл Хүүхэд Хөгжлийн хэлтэс Сан байгуулах тухай саналаа тавиад ажиллаж амжилттай байгаа хамт олон юм. “Гэрэлт ирээдүй” хүүхдийн төлөө сан байгуулах санаачилга гаргаж, Ховд аймагт үйл ажиллагаа явуулдаг 50 салбарт хуримтлалын хайрцаг байршиж, мөнгөн хуримтлал үүсгэх ажлыг эхлүүлээд байна.
А.Бямбасүрэн