Шинжилгээ өгөх иргэд дараалалд удаан зогсох шаардлагагүй боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавханы Нэгдсэн эмнэлгийн үйлчилгээний чанар сайжирч байна. Энэ эмнэлэгт өдөрт 60 шинжилгээ хийдэг байсан бол одоо 130 шинжилгээ хийдэг болжээ.
Эмнэлэгт үзүүлэх гэсэн иргэдийн бүртгэлийг өглөөний 07.00 цагаас эхлэн тухайн өдрийн эмчийн үйлчлэх ёстой иргэдийн стандарт тоогоор нь дугаар тарааж үйлчилдэг болжээ. Ингэснээр иргэд цагаа хэмнэж хий дугаарлан, дараалал үүсдэг байдал арилж, иргэд бухимдаад байхгүй болжээ. Амбулаториор өдөот 300-аад иргэн үйлчлүүлж байна.
Мөн эрчимт эмчилгээний тасгийн хэвтэн эмчлүүлэгчийг ар гэрийнхэнтэй нь камераар харьцах боломжийг бүрдүүлсэн байна. Хөнгөвчлөх тасагт л гэхэд “Сэтгэл засал”-ийн өрөөг шинээр тохижуулж заавал эмээр биш сэтгэл заслаар ч иргэдийг эдгээж болно хэмээн эмч нар ярив. Түүнчлэн хэвтэж эмчлүүлж байгаа өвчтөнүүддээ тохируулан хоол хийдэг болжээ. Өөрөөр хэлбэл өвчтөн, сахиулууд гэрээсээ хоол зөөх шаардлагагүйгээр бага зэргийн төлбөр төлөөд эрүүл хоол хэрэглэх боломж бүрдсэн байна.
Б.Мягмарсүрэн