Малын хулгайн хэрэг буурчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2017-01-10 15:35:21

Баян-Өлгий аймагт өнгөрсөн онд малын хулгайн хэрэг өмнөх оныхоос 62,5 хувиар буурсан байна.

-2015 онд 39 хэрэг гарсан бол 2016 онд 15 хэрэг гарсны 13 нь илэрч, есөн хэргийн эзэн шүүхээр яллагдлаа. Мал хулгайлдаг явдал Өлгий, Улаанхус, Бугат, Буянт, Алтанцөгц, Баяннуур сумдад арилахгүй байна. Хил дамнасан магадлалтай томоохон хэрэг өмнөх жил тав, өнгөрсөн жил гурав гарав. Уг асуудлын талаар холбогдох хууль хяналтын байгууллагууд хамтарч ярилцлаа. Энэ онд уг асуудал дээр илүү их анхаарал тавьж ажиллахаар болж байна гэж цагдаагийн албан хаагч Б.Хайрылыс ярилаа.

Ш.Айзаря

相关新闻