Өнгөрсөн онд Сайхан-Овоо суманд гэмт хэрэг бүртгэгдээгүй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2017-01-10 13:04:20

Дундговь аймгийн нутаг дэвсгэрт өнгөрсөн онд  220 гаруй гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Энэ нь урьд оныхоос 8.7 хувиар буурсан үзүүлэлт болж байгаа бөгөөд гэмт хэргийн илрүүлэлтийн хувьд 67.6 хувьтай, энэ нь урьд оныхоос 13.8 хувиар өссөнийг аймгийн Цагдаагийн газраас мэдээллээ.

Гэмт хэрэг буурсан боловч гэмт хэрэг дотроо хүн амины хэрэг 4 дахин, бусдын бие махбодид гэмтэл учруулсан гэмт хэрэг 34.2 хувь, залилан мэхлэх гэмт хэрэг 42.8 хувиар өссөн байна. Харин танхайрах гэмт хэрэг 60, бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг 32.6, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг 37.1 хувиар тус тус буурчээ.

Согтуугаар үйлдсэн гэмт хэрэг өмнөх оныхоос өсөөгүй бөгөөд нийт гэмт хэргийн 29.8 хувийг эзэлж байна.

Адаацаг, Говь-Угтаал, Дэлгэрхангай, Дэлгэрцогт, Өндөршил, Сайнцагаан, Цагаандэлгэр, Эрдэнэдалай суманд гэмт хэрэг 7.6-53.8 хувиар буурсан бол  Сайхан-Овоо  суманд  гэмт хэрэг гараагүй байна.

Т. Отгонтуяа

相关新闻