Зорилтот 300 өрхийг чадавхжуулах сургалт боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-09 10:42:39

“Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд сонгогдсон Жаргалант сумын 300 өрх 4 дэх удаагийнхаа сургалтанд хамрагдав. Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 2-р сарын 04-ны 16 тоот тогтоолоор батлагдсан “Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөр”-ийг хэрэгжүүлж Жаргалант сумын Зорилтот бүлгийн 300 өрхийг сонгон үе шаттайгаар сургалтанд хамруулж байгаа билээ.

Зорилтот өрхийн хөгжил, хамгааллыг сайжруулах үндэсний хөтөлбөрийн өмнөх сургалтаар өрхийн хөдөлмөрийн насны гишүүдийн хөдөлмөр эрхлэлт, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хамрагдалт, нийгмийн хамгааллын үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдсан өрхүүдийн амьжиргааны түвшин суурь үеийн түвшингээс өсч, өрхийн хөгжлийн түвшин ахих зэрэг сэдвээр явагдсан байна. Тэгвэл ээлжит сургалтыг аймгийн ЗДТГ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газар, ХХААХҮГ, Дэлхийн зөн Ховд орон нутгийн хөгжлийн хөтөлбөр хамтран энэ сарын 06-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү сургалтанд Зорилтот бүлгийн иргэдийг хамруулсанаар тэд бизнес санаа олох, бизнесийн үйл ажиллагаа, цар хүрээг өргөжүүлэх, төсөл бичиж, өрхийн орлогыг нэмэгдүүлэх, ажлын байрыг шинээр буй болгох зэрэг чухал ач холбогдолтой юм.

Сургалтын үр дүнд Зорилтот бүлгийн 300 өрх нийгмийн халамжийн дэмжлэг, туслалцааг хүртэн өрхийн гишүүд эрэлт, хэрэгцээ, санаачилга, боломждоо тулгуурлан боловсрол, эрүүл мэнд, сэтгэл зүй, нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлт, санхүүгийн дэмжлэг, бололцоот үйлчилгээг бүрэн авч амьжиргааны түвшингээ тасралтгүй дээшлүүлж байгаа юм.

А.Бямбасүрэн

相关新闻