Мишель Обама тэргүүн хатагтайн хувиар сүүлчийн удаа үг хэлэв
ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨРВАШИНГТОН. /VOA/. Мишель Обама АНУ-ын тэргүүн хатагтайн хувиар сүүлчийн удаа үг хэлэх үеэрээ Америкийн олон талт байдлыг сайшаалаа.
М.Обама баасан гарагт Цагаан ордонд болсон сургуулийн зөвлөхүүдэд хүндэтгэл үзүүлэх арга хэмжээнд оролцон үг хэлсэн байна.
Тэрбээр зочдод хандан хэлэхдээ “хэрвээ та болон таны эцэг эх цагаачид бол та Америкийн бахархалт уламжлалын нэг хэсэг гэдгээ мэдэж байх хэрэгтэй” гээд “шинэ соёл, авъяас болон шинэ санааны тусгал нь АНУ-ыг энэ дэлхий ертөнц дээрх хамгийн аугаа улс орон болгосон” гэжээ.
Тэргүүн хатагтай цааш нь хэлэхдээ “маш шаргуу хөдөлмөрлө! Сайн боловсрол эзэмш! Боломжгүй зүйл гэж байхгүй. Ерөнхийлөгч ч болох боломжтой” гээд “энэ бүхэн бол Америк мөрөөдөл” гэсэн байна.
Төгсгөлд нь тэрбээр “та бүхний тэргүүн хатагтай байна гэдэг миний хувьд хамгийн хүндтэй ажил бөгөөд нэр төрийн хэрэг” гэж хоолой зангируулан хэлжээ.
Цагаачид болон лалынхныг дорд үзэж, гадуурхсан агуулга бүхий үгийг нэг бус удаа хэлж байсан Дональд Трампыг М.Обама битүүхэн шүүмжиллээ гэж шинжээчид үзэж байна.
Г.Доржханд