АН-ын шинэчилсэн бүртгэл өндөрлөв
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРАрдчилсан намаас зохион байгуулсан намын гишүүдийн шинэчилсэн бүртгэл өчигдөр дуусгавар болов.
Шинэчилсэн бүртгэл нь өнгөрсөн сарын 25-ны өдрөөс албан ёсоор эхэлсэн. Бүртгэлийн хугацаа дөхсөн үед гишүүдийн идэвх сул, бүртгүүлсэн гишүүдийн тоо цөөн байна хэмээн зарим нэр дэвшигчийн сонгуулийн штабаас үзэж байсан. Гэвч урьдчилсан байдлаар 160 мянга орчим гишүүн шинэчилсэн бүртгэлд хамарчээ.
Энэ удаагийн шинэчилсэн бүртгэлд тус нам шинэ гишүүдийг хүртэл бүртгэхээр болсон ч албан ёсны гишүүнчлэлийнхээ тоонд хүрсэнгүй. Учир нь тус нам 180 мянган гишүүнтэй.
Гэхдээ шинэчилсэн бүртгэлд хамарсан 160 мянган хүн намын даргыг сонгох сонгуульд оролцож санал өгөх эрх нь үүсч байна.
Б.Туул
Гэрэл зургийг Т.Чимгээ