Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо буурчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬАймгийн Статистикийн хэлтэс 2016 оны эцсийн байдлаар хүн амын зарим үзүүлэлтүүдийг гарган танилцууллаа.Дундговь аймагт ганц биеэр амьдарч байгаа ахмад настан, өрх толгойлсон иргэний тоо урьд оныхоос өсч, хөгжлийн бэрхшээлтэй иргэний тоо буурчээ.
Тодруулбал, тус аймагт ганц биеэр амьдарч байгаа ахмад настан 1069 болж өнгөрсөн оноос 54- өөр өссөн бөгөөд үүний 750 нь 55- аас дээш насны эмэгтэйчүүд 319 нь 60- аас дээш насны эрэгтэйчүүд байна. Эдгээр ахмад настны дийлэнх нь Сайнцагаан, Эрдэнэдалай суманд аж төрж байна.
18 хүртэлх насны хүүхэдтэй өрх толгойлсон иргэний тоо 1041 болж урьд оны мөн үеэс 11.0 хувиар өссөн. Үүний 88.9 хувь нь эмэгтэйчүүд 11.1 хувь нь эрэгтэйчүүд байгаа бөгөөд өрх толгойлсон иргэдийн 744 нь 1-3 хүүхэдтэй, 209 нь 3-5 хүүхэдтэй байгаа бол 6 болон түүнээс дээш хүүхэдтэй 88 иргэн байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тоо 1747 болж өмнөх оныхоос 4.9 хувиар буурсан байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн 42.5 хувь нь эмэгтэйчүүд, 5.6 хувь нь 0-17 насны хүүхэд байгаа бөгөөд тэдний 46 хувь нь төрөлхийн, 41 хувь нь өвчний улмаас хөгжлийн бэрхшээлтэй болжээ.
Т. Отгонтуяа