Байгальд ээлтэй хүү Б.Батлхагва оны онцлох хүүхдээр шалгарчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
byambasuren@montsame.mn
2017-01-06 10:58:42

Монгол Улсын 2016 оны онцлох хүүхдээр “Байгаль хамгаалал, эрүүл аюулгүй орчин” номинацид нэр дэвшсэн Ховд аймгийн Манхан сумын 12 жилийн дунд сургуулийн 11 б ангийн сурагч Бат-өлзий овогтой Батлхагва шалгарсан байна.

Тэрээр Байгаль хамаалах “Гүем” клуб үүсгэн байгуулж, “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” хөдөлгөөн өрнүүлж, Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч, Манхан, Баян-өлгий аймгийн сумдын иргэдийн дунд ХАВХНЫ АЯН өрнүүлэх төслийн хүрээнд малчдаас 50 ширхэг хавх цуглуулж, аймгийн байгаль хамгаалах газарт өгснөөр Ховд аймагт хавхаар хийсэн ГҮЕМ, ИРВЭСНИЙ хөшөө дурсгал бүхий цогцолбор байгуулагдсан юм. 

Оны онцлох хүүхэд Б.Батлхагва
 2016 онд клубийн сурагчдын хамт МҮОНТ –ийн “Монголын нэг өглөө “ нэвтрүүлэгт оролцож ховордсон ан амьтан болон байгаль хамгаалах чиглэлээр өөрсдийн хийсэн ажлаа орон даяар сурталчилсан.
 БОАЖ-ын сайд Батцэрэгтэй уулзаж нэн ховордсон ан амьтад, байгаль хамгаалах талаар хийсэн ажлаа тайлагнасан.
 Баруун бүсийн байгаль хамгаалагч сурагчдын Эко чуулганд клубаа төлөөлөн оролцож 11 сумын сурагчдад сурталчилгаа хийж уриалга гаргасан.
 Ховд, Увс, Баян - Өлгий аймгийн Байгаль хамгаалах клубийн сурагчдын дунд зохиосон “Уулс амгалан бол Ирвэс амгалан” фестивальд клубаа удирдан оролцож дэд байр эзэлсэн.
 2016 онд ИРВЭС ХҮЗҮҮВЧЛЭХ ажил хийж, Дэлхийн байгаль хамгаалах сангийн гадаадын донар байгууллагуудаас ОХУ-д очиж туршлага солилцох урилга авсан юм.

 Ховд аймгийн хүүхдүүдээс онцгойрч чадсан авьяаслаг,дайчин, байгаль эрх орноо  хайрлан хамгаалах зөв үзэл бодлоор жигүүрлэн яваа Б.Батлхагва хүүд өгсөн шагнал эзнээ оллоо хэмээн үе тэнгийнхэн нь түүнд баяр хүргэж, бас бахархаж байна.

А.Бямбасүрэн

相关新闻