Энэ амралтын өдрүүдэд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн "Соёлын өдрүүд” болов
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬМонгол Улсын Өмнөговь аймаг, ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн “Найрсаг харилцаа” хамтын ажиллагааны хүрээнд хоёр аймгийн “Соёлын өдрүүд” энэ сарын 29, 30-ны өдөр боллоо.
Энэ сарын 29-нд Тэмээний музейд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн Уран бичлэгтний үзэсгэлэн болж, 29-30-нд аймгийн БОЭТ дээр Баяннуур аймгийн ардын болон зүрх дотрын эмчийн үзлэгээр ард иргэдэд үйлчлэв. Мөн 29-ний морин цагаас “Ажнай” талбайд ӨМӨЗО-ны Баяннуур аймгийн “Улаан мөчир” чуулгын урлагийн тоглолт болов. Хоёр орны найрсаг харилцааны хүрээнд болох бүхий л арга хэмжээ үнэ төлбөргүй болж нийт ард иргэд өргөнөөр оролцов.
С.Сумьяа
注释