Өнгөрсөн баярын өдрүүдэд Хятадад 2099 удаа гал гарчээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБЭЭЖИН. /Xinhua/. Өнгөрсөн баярын өдрүүдэд буюу бямба гарагаас хойших гурав хоногийн хугацаанд Хятад улсад 2099 удаагийн галын тохиолдол бүртгэгдсэн байна гэж тус улсын Олон нийтийн аюулгүй байдлын яам мэдэгдэв.
Улсын хэмжээнд 2099 удаа гал гарсан тохиолдол бүртгэгдсэн бөгөөд үүний улмаас гурван хүн амиа алдсан байна гэж мэдэгдэлд дурджээ.
Хятадын гал түймэртэй тэмцэх ангиуд шоу цэнгээн болох газрууд, худалдааны төвүүд зэрэг газруудад тавих хяналт шалгалтыг чангатгасан байна.
Өнгөрсөн гурван хоногийн хугацаанд 38 000 гаруй гал сөнөөгчид бэлэн байдалд ажиллаж, галын аюулаас 757 хүнийг аварч, наад зах нь 5.8 сая долларын өмч хөрөнгийг галд өртөхөөс сэргийлэн ажиллажээ.
Д.Нямтулга