Истанбулд халдлага үйлдсэн этгээд Узбекистан эсвэл Киргизстаны иргэн байж магадгүй
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМАНКАРА./sputnik/. Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт болсон халдлагыг “Лалын улс” террорист бүлэглэлтэй холбоотой Узбекистан эсвэл Киргизстаны иргэн үйлдсэн байж магадгүй тухай Туркийн цагдаа мэдэгджээ.
12 дугаар сарын 28-31-нд Туркийн өөр өөр хотоос баривчлагдсан “Лалын улс”-ын 63 босогчийг цагдаа нар байцааж байгаа гэсэн мэдээлэл байна. Узбекистан эсвэл Киргизстаны иргэн байх магадлалтай нэгэн этгээд уг халдлагыг үйлдсэн байж магадгүй гэсэн мэдээллийг цагдаа нар олж авчээ.
Истанбул хотын “Reina” шөнийн цэнгээний газарт шинэ оны эхний өдөрт шилжих шөнө халдлага үйлдсэн этгээд арабаар ярьж байсан гэж гэрчүүд ярьсан байна. Мөн сэжигтэн "Калашников" буугаар зэвсэглэсэн байсан гэсэн мэдээлэл байна. Гэмт этгээдийг эрэн сурвалжилсаар байна.
Туркийн ДХЯ-ны мэдээлснээр, халдлагын үеэр 39 хүн, тэдний дотор гадаадын 27 иргэн амь үрэгдэж, 69 хүн шархаджээ.
Г.Доржханд