"Лалын улс"-ыг дарахын тулд хамтын хүчин чармайлт хэрэгтэй байна
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМТОКИО. /NHK/. “Лалын улс” цэрэгжсэн бүлэглэл булаан эзэлсэн газар нутгийнхаа багагүй хувийг алдаад байгаа хэдий ч байлдааны ажиллагаа явуулах чадвартай хэвээр байна гэж ажиглагчид үзэж байна.
Тус бүлэглэлийн санхүүгийн эх үүсвэрийг хаахын тулд холбогдох улс орнууд хүчин чармайлт гаргасаар байна.
Өнгөрсөн онд АНУ тэргүүтэй эвсэл агаараас цохилт өгч, Ирак, Туркийн засгийн газрын цэргүүд болон Курдын хүчнийхэн хуурай замын цэргийн ажиллагаа явуулсны дүнд Ирак болон Сири дэх босогчдын гол түшиц газруудыг хяналтдаа авсан юм.
Одоо Сири болон Иракт тус бүлэглэлийнхний хяналтад байгаа газар нутгийн хэмжээ нь хоёр жилийн өмнө тэдний булаан эзэлсэн газар нутгийн гуравны нэг хувьтай тэнцэж байна.
“Лалын улс” бүлэглэлээс гарч, зэвсгээ хураалгаж байгаа хүмүүсийн тоо нэмэгдэх хандлагатай байна. Тус бүлэглэлийн гишүүн байсан сири залуу NHK телевизэд ярилцлага өгөхдөө “Сирийн зарим хэсэгт “Лалын улс”-ын дайчин байдал маш их алдагдсан. Оршин суугчид бүлэглэлийн гишүүд рүү халдаж, тэднийг хөөж байна” гэж ярьжээ.
Нөгөө талаас, "Лалын улс"-ынхан дахин нэгдэж байгаа бөгөөд өнгөрсөн оны гуравдугаар сард чөлөөлөгдсөн Пальмира хот 12 дугаар сард дахин тэдэнд эзлэгдсэн юм.
“Лалын улс”-ынхан Европ болон дэлхийн бусад хэсэгт ч томоохон аюул заналхийллүүдийн нэг хэвээр байна. Тэд залуучуудад мөнгө өгч, лалын хэт давруу үзлийн нөлөөнд автуулж, тэднээр халдлага үйлдүүлж байна.
Г.Доржханд