Амралтын өдрүүдэд орон нутаг руу 28 665 зорчигч зорчжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
ariunzaya@montsame.mn
2017-01-02 11:58:38

Автотээврийн үндэсний төв, Замын цагдаагийн албатай хамтран баярын  өдрүүдэд хот хоорондын чиглэлд  гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлэхэд анхаарч ажиллажээ.

Өнгөрсөн амралтын өдрүүдэд давхардсан тоогоор 365 чиглэлд 1,424 тээврийн хэрэгслээр 28,665 зорчигч тээвэрлэсэн байна. Энэ үеэр иргэдэд замын хөдөлгөөний дүрэм болон зохицуулагчийн дохио, зааврын дагуу хөдөлгөөнд оролцох, хальтиргаа гулгаатай үед тусгайлан зассан зам талбайд тээврийн хэрэгслээ байршуулж явганаар гарах, тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдлыг хангах, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй, хурд хэтрүүлэхгүй байх, хамгаалах бүс, хүүхдийн зориулалтын суудлыг хэрэглэж хөдөлгөөнд оролцохыг зөвлөжээ.

Тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бүтэн байдалд тавих хяналтуудыг эрчимжүүлэн ажиллах, хөдөлгөөн ихтэй авто вокзал, томоохон худалдааны төвүүдэд хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах ажилтан томилон урьдчилан сэргийлж ажилласан аж.

相关新闻