Ц.Мөнх-Оргил сайд АН-ын бүлэгт тайлбар хийж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРУИХ дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд ээлжит хуралдаанаа хийж байна.
Бүлгийн хуралдаанаар Хөгжлийн банкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүн болон бусад асуудлыг хэлэлцэж байгаа юм.
Одоо Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил зарим Элчин сайдын яамдыг татан буулгах асуудлаар тайлбар хийж байгаа аж.
Хуралдааны дараа бүлгийн удирдлагууд сэтгүүлчдэд мэдээлэл хийх юм.
Б.Туул