Шуурхай мэдээллийг 310005, 76111005 дугаараас авах боломжтой
МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМШинэ жилийн баярын өдрүүдэд иргэд хэрэгцээт мэдээллээ Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвийн 310005, 76111005 дугаарын утсаар авах боломжтой.
Оны төгсгөлд бүх нийтийн амралтын өдрүүд, баярын өдрүүд тохиож буй. Эдгээр өдрүүдэд нийслэлийн харьяа газар, агентлагийн дарга, удирдлагууд Улаанбаатар хотын шуурхай удирдлага, зохицуулалтын төвд хариуцлагатай жижүүрээр ажиллаж байна.
Нийслэлийн газрын алба, Нийслэлийн тээврийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газар, Нийслэлийн соёл урлагийн газар, Нийслэлийн аялал жуулчлалын газар, Геодези усны барилга байгууламжийн газар, Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, Улаанбаатар дулааны сүлжээ ТӨХК, Хот тохижилтын газар, Нийслэлийн мэдээллийн технологийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газар, Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газрын дарга нар хуваарийн дагуу хариуцлагатай жижүүрээр ажиллаж байгаа аж.
Б.Туул