1000 сурагчид шинэ жилийн бэлэг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВТөв аймгийн Засаг даргын Тамгын Газраас Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад шинэ жилийн бэлэг гардууллаа.
Төв аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ч.Сарангэрэлийн санаачлагаар шинэ жил зохион байгуулах ажлын хэсгийн хамт олон Төв аймгийн Зуунмод сумын Ерөнхий боловсролын сургуулиудын сурагчдад шинэ жилийн бэлэг гардуулсан байна.
Тодруулбал Төв аймгийн Зуунмод сумын “Хүмүүн цогцолбор” сургууль, IV-р сургууль, V-р сургууль мөн “Сент Поул” сургуулийн нэг болон хоёрдугаар ангийн дотуур байранд амьдардаг 1000 орчим хүүхдүүдэд шинэ жилийн баярын бэлэг гардаж авсан байна.
Шинэ жил зохион байгуулах ажлын хэсгээс бэлэг авсан нийт сурагчдад цаашдынх нь сурлага хөдөлмөрт өндөр амжилт хүсч, ирээдүйд эх орныхоо хөгжилд цэцэглэлт мэдлэг боловсролоо зориулах эрдэмтэй хүмүүс болохыг хүсэн ерөөж байсан юм. Харин бэлэг авсан хүүхдүүдийн зүгээс ах эгч нартаа хандан чин сэтгэлийн талархлаа илэрхийлсэн бөгөөд цаашдынх нь ажил үйлсэд нь амжилтыг хүсэж байсан юм.
Т.Есүхэйтөмөр