Энэтхэгт галт тэрэг замаасаа гарсны улмаас 2 хүн амиа алджээ
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМШИНЭ ДЕЛИ./TASS/. Энэтхэгийн хойд нутгийн Уттар-Прадеш мужид галт тэрэг замаасаа гарсны улмаас наад зах нь хоёр хүн амиа алдаж, 40 гаруй хүн гэмтэж бэртжээ.
Өнөө өглөө үүрээр тус мужийн Канпур хотын ойролцоо “Ajmer-Sealdah” гэдэг хурдан галт тэрэгний 14 вагон замаасаа гарсан байна.
Албаны хүмүүс хэлэхдээ “замаасаа гарсан галт тэрэгнээс бүх зорчигчийг гаргаад байна” гэв. Ослын шалтгаан хараахан тодорхойгүй байна.
Өнгөрсөн сард Канпур хотоос холгүй орших газарт нэгэн галт тэрэг замаасаа гарсны улмаас 140 гаруй хүн амиа алдсан юм.
Төмөр зам, төмөр замын техник, тоног төхөөрөмжүүд нь элэгдэн хуучирсантай холбоотойгоор тус улсад галт тэрэгний осол байнга шахуу гардаг ажээ.
Ирэх таван жилийн хугацаанд төмөр замыг шинэчлэхэд зориулан 137 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийнэ гэдгээ өнгөрсөн онд тус улсын Засгийн газар мэдэгдсэн юм.
Г.Доржханд