Дүрвэгчид орон гэргүй хүнийг амьдаар нь шатаахыг завджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
dorjkhand@montsame.mn
2016-12-28 12:14:12

БЕРЛИН. /Reuters/. Долоон дүрвэгч залуу орон гэргүй хүнийг амьдаар нь шатаахыг оролдсон хэрэг Зул сарын баярын өдөр Германд гарчээ.

Берлин хотод болсон энэ хэргийн талаарх хяналтын камерт буусан дүрс бичлэгийг нийтэд үзүүлсний дараахан сэжигтнүүдийн зургаа /15-18 настай/ нь өөрсдөө цагдаагийн газарт очиж хэргээ хүлээсэн байна.

Хохирогчийг метроны буудалд байхад нь түүн рүү сэжигтнүүд халджээ. Аз болоход, хохирогч гэмтэж бэртээгүй байна.

Цагдаа нарын хэлснээр, хэргийг өдөөсөн гол хүн болох долоо дахь сэжигтнийг /21 настай/ гэрийнх нь ойролцоогоос баривчилжээ.

Германы Прокурорын ерөнхий газрын мэдэгдсэнээр, сэжигтнүүд 2014-2016 онд орогнох эрх хүсэн Берлинд ирсэн хүмүүс аж. Тэдний зургаа нь Сирийн иргэн бол нэг нь Ливийн иргэн аж.

Өнгөрсөн ням гарагийн шөнийн 02:00 цагт Берлин хотын өмнөд хэсэгт орших Нойкёльн дүүргийн метроны буудлын сандал дээр 37 настай орон гэргүй нэгэн эрэгтэй хүн сонин нөмрөн унтаж байхад нь дээрх дүрвэгчид гал тавьсан байна. Галт тэрэгний жолооч галын хор ашиглан галыг унтраажээ.

Г.Доржханд

 

 

 

相关新闻