Алдарт дуучин Жорж Майкл нас нөгчжээ
ДЭЛХИЙН МЭДЭЭЛОНДОН. /TASS/. Дэлхийн алдарт поп дуучин Жорж Майкл 53 насандаа нас нөгчлөө.
Дуучны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэхдээ “Жорж Майкл гэртээ тайван байдалтайгаар хорвоог орхилоо” гэжээ.
Ж.Майкл Английн Оксфордшир хошууны Горинг тосгонд нас нөгчсөн байна. Цагдаа нарын хэлснээр, түүний үхэлд гадны нөлөө байхгүй аж.
Дуучин Ж.Майкл 1963 оны зургадугаар сарын 25-нд Лондон хотноо мэндэлсэн бөгөөд 1980-аад оны үед ангийн анд Эндрю Рижли-гийн хамт “Wham!” гэдэг хөгжмийн хоршил байгуулан уран бүтээлийн гараагаа эхэлснээр олны танил болжээ.
Тэрбээр 1986 оноос ганцаараа уран бүтээл туурвиж эхэлсэн бөгөөд “Faith” гэдэг анхны соло цомгоо гаргаж байлаа. Энэ цомог нь дэлхий даяар 20 сая гаруй хувь борлуулагдсан юм. Тэрбээр нийтдээ 80 сая гаруй ширхэг цомог борлуулсан байна.
30 жилийн турш уран бүтээлээ туурвисан тэрбээр хөгжмийн олон шагнал, тухайлбал хоёр удаа “Grammy Awards”, дөрвөн удаа “MTV Video Music Awards”, “American Music Awards” болон “Brit Awards”-ыг тус бүр гурван удаа хүртэж байжээ.
Г.Доржханд