"Ту-154" нисэх онгоц Хар тэнгист осолджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ
dorjkhand@montsame.mn
2016-12-25 14:55:47

МОСКВА. /TASS/. Өнөө өглөө радарын дэлгэцнээс алга болсон гэгдэж байсан “Ту-154” нисэх онгоц Хар тэнгист осолдсон болохыг ОХУ-ын БХЯ болон Онцгой байдлын яамны эх сурвалжууд мэдэгдлээ.

Эх сурвалжуудын мэдэгдэлд “Хар тэнгисийн эргээс 5.5 км зайтай газраас “тосорхог толбо” олж илрүүлсэн. Эргээс 1.5 км зайтай газраас нисэх онгоцны хэсгүүд,тухайлбал онгоцны дугуй олдсон. Мөн зорчигчдын эд зүйлс олдоод байна” гэжээ.

Хар тэнгисийн эрэгт орших Сочи хотоос Сирийн Латакия хот руу явж байсан Оросын БХЯ-ны "Ту-154" онгоцонд нийтдээ 92 хүн, тодруулбал 84 зорчигч болон нисэх багийн 8 гишүүн сууж явсан байна. Зорчигчдын олонх нь Оросын армийн Александр Александровын нэрэмжит дуу бүжгийн чуулгын хөгжимчид байжээ. Мөн энэ онгоцонд есөн сэтгүүлч сууж явжээ.

Г.Доржханд

相关新闻