Филиппин рүү хүчтэй хар салхи дөхөж байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
dorjkhand@montsame.mn
2016-12-25 14:16:36

МАНИЛА. /Reuters/. Филиппиний зүүн эрэг рүү хүчтэй хар салхи ойртон дөхөж байгаатай холбоотойгоор хэдэн мянган хүнд орон гэрээ орхин аюулгүй газарт очихыг тус улсын холбогдох албаны хүмүүс уриалж байна.

Зул сарын баярын энэ өдөр тус улсын Биколь мужийг “Нок-Тен” хар салхи дайран өнгөрөх төлөвтэй байна гэж АНУ-ын Хар салхинаас сэрэмжлүүлэх төв анхаарууллаа.

Хар салхины төвд салхины хурд 240 км/ц байгаа аж.

Хар салхи ойртон ирж байгаатай холбоотойгоор тус улс хэдэн арван боомтыг хаагаад байна.

2 м гаруй өндөр буюу хүний амь насанд хүрэх аюултай өндөр давлагаа үүсч болзошгүй гэж холбогдох албаны хүмүүс анхааруулж байна.

Энэ оны 10 дугаар сард тус улсыг “Хайма” нэрт хүчтэй хар салхи дайран өнгөрсний улмаас дөрвөн хүн амиа алдаж байсан юм. Мөн 2013 онд тус улсыг “Хайян” хар салхи дайран өнгөрч, 7350 гаруй хүний аминд хүрч байсан билээ.

Нийслэл Манила хот дахь зар сурталчилгааны самбаруудыг буулгахыг холбогдох албаны хүмүүс үүрэг болгожээ. Хүчтэй салхи хөдөлснөөр самбарууд унаж олон хүнийг гэмтээж бэртээж болзошгүй гэж албаны хүмүүс үзэж байна.

Г.Доржханд

相关新闻