“Монголын археологийн сонгомол өв”-ийг эмхэтгэн хоёр ботид багтаав
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн эрдэмтдийн бүтээсэн “Монголын археологийн сонгомол өв” хоёр боть ном уншигчдын гарт очлоо.
Доктор, профессор С.Чулуун, Д.Цэвээндорж нарын эрдэмтдийн баг бүтээсэн “Монгол археологийн сонгомол өв” зургаан боть цуврал бүтээл нь 2016 оны “Шилдэг бүтээл”-ээр шалгарав. Тус бүтээлийг эмхэтгэн хоёр боть болгон хэвлүүлсэн нь энэ юм.
ШУА-ийн Тэргүүлэгчдийн газарт болсон номын нээлтэд БСШУС-ын сайд Ж.Батсуурь, ШУА-ийн Ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл, номын зохиогчид, зочид төлөөлөгчид оролцов.
Ж.Болор