АН-ын даргыг сонгох сонгуулийн сурталчилгаа эхэллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ
mn_tuul@montsame.mn
2016-12-22 11:50:28

АН-ын даргыг сонгох нэр дэвшигчийн сонгуулийн сурталчилгаа албан ёсоор Хэнтий аймгаас эхэллээ.

Намын даргын сонгуулийн үйл ажиллагааны цаг хугацааны хуваарийн дагуу сонгуулийн сурталчилгаа энэ сарын 21-ний өдрөөс эхэлж 40 хоног үргэлжилнэ. Улмаар ирэх оны нэгдүгээр сарын 28-нд дуусч санал хураалтыг нэгдүгээр сарын 29-нд орон даяар нэгэн зэрэг явуулах юм.

Ардчилсан намын даргын сонгуулийн хороо 30 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж буй. Намын даргын сонгуульд шинэчилсэн бүртгэлд хамрагдаж татвараа төлсөн гишүүд санал өгөх эрхтэй.

Б.Туул

 

       

 
相关新闻