Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замын асуудлыг хэлэлцэнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
mn_tuul@montsame.mn
2016-12-21 15:17:10

Засгийн газрын ээлжит хуралдаан Төрийн ордонд эхэллээ.

Хуралдаанаар Үндэсний их баяр наадмын зохион байгуулах комиссын бүрэлдэхүүнийг шинэчлэх тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогын дүн, Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах, үл хөдлөх хөрөнгө балансаас балансад шилжүүлэх тухай, Цөмийн энергийн комиссын бүрэлдэхүүн, дүрмийг шинэчлэн батлах тухай, Ерөнхийлөгчийн санаачлан боловсруулсан Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хүлээлгэх хариуцлагын тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Иргэний улс төрийн эрхийг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд Засгийн газраас өгөх санал дүгнэлт, “Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам барьж байгуулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл зэрэг нийт 25 асуудал хэлэлцэх юм.

Түүнчлэн зарим сайд нарын гадаад томилолтын дүн болон Төрийн ордны барилгын чанар, аюулгүй байдалд хийсэн үнэлэлт дүгнэлтийн талаар холбогдох сайд нар танилцуулга хийх аж.

Б.Туул

相关新闻