Бан Ги Мүн Ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
dorjkhand@montsame.mn
2016-12-21 13:06:54

НЬЮ-ЙОРК. /Yonhap/. Эх орныхоо хөгжил дэвшлийн тусын тулд би өөрийгөө  бүрэн зориулахад бэлэн байна гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мүн мягмар гарагт хэлжээ. Түүний энэ үг нь ирэх онд болох Өмнөд Солонгосын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөж магадгүй гэсэн үг  гэж шинжээчид дүгнэж байна.

“НҮБ-ыг удирдах 10 жилийн хугацаанд миний сурсан, харсан, мэдэрсэн бүх зүйл БНСУ-ыг хөгжүүлэхэд тус нэмэр болно гэдэгт би итгэлтэй байна. Би энэ улс орныхоо төлөө өөрийгөө зориулах болно” гэж Бан Ги Мүн мягмар гарагт Нью-Йорк хотод  Өмнөд Солонгосын сэтгүүлчидтэй уулзах үеэрээ хэлжээ.

Өмнө нь БНСУ-ын Гадаад хэргийн сайдаар ажиллаж байсан тэрбээр ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөх эсэхээ яг тодорхой хэлээгүй байна. Ажиглагчдын үзэж байгаагаар, тэрбээр энэ оны эцсээр НҮБ-ын тэргүүний албан тушаалаа өгснийхөө дараа улстөрд орж магадгүй аж. Тэрбээр 2007 оноос хойш НҮБ-ыг удирдаж байгаа юм.

Г.Доржханд

 

相关新闻