"Хайрын гар" аянг зохион байгуулна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨМНӨГОВЬӨмнөговь аймагт "Хайрын гар" аян зохион байгуулахаар болжээ.
Ирэх 4 дөрвөн жилд хүүхэд хамгааллын талаар нэлээн ажлыг аймгийн ЗДТГ-аас зохион байгуулахаар төлөвлөж байгаагийн нэг нь энэхүү аян юм. Үе тэнгийнхны дарамт шахалт, хүүхдийн хүчирхийллийг бууруулах зорилготой гэнэ. "Хүүхдүүд бие биеэ хайрладаг, нэгнийгээ хамгаалдаг болгохын тулд ирэх 4 жилд олон ажлуудыг хийхээр төлөвлөсөн байгаа. Үүнд "Хайрын гар" аян багтаж байгаа юм. Мөн хүүхдэд ээлтэй сум, байгууллагуудыг шалгаруулж урамшуулан туршлагыг нь түгээн дэлгэрүүлнэ. Сар бүр хүүхэд сонсох өдөртэй болгох зэргээр хүүхэд хамгаалах асуудалд нухацтай хандахаар төлөвлөж байна" гэж аймгийн Нийгмийн бодлогын хэлтсийн мэргэжилтэн н.Мөнгөнтуул ярилаа.
Хүүхэд хамгааллын тал дээр Цагдаагийн газар хүүхдийн нэг байцаагч, Хүүхэд гэр бүл хөгжлийн хэлтсийн хэдэн мэргэжилтнүүдээс өөр хүн байдаггүй ажээ. Тиймээс хүүхдэд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг баг байгуулахаар ажиллаж байгаа гэнэ.
Д.Мишигсүрэн