Ашигт малтмалын жижгэвтэр ордуудыг ашиглахад Швейцарийн хөгжлийн агентлаг тусална
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙБаян-Өлгий аймгийн ИТХ-ын дарга Д.Бауыржан, Засаг дарга А.Гылымхан нар саяхан намын хуралд оролцох ажлаар Улаанбаатарт байх завсарт аймаг орныхоо тулгамдсан зарим асуудлын талаар холбогдох яам, газруудын сайд, дарга нартай уулзаж ярилцсан байна.
Д.Бауыржан дарга энэ тухай нийтэд мэдээллээ. Тэрээр, аймгийн эдийн засгийн байдал хүнд. Ажилгүйдэл хэт их. Өмнөх онуудад аймаг хөгжүүлэхэд хэдэн тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулагдаж байсан бол 2017 онд 900 сая төгрөг төлөвлөгдлөө. Иймд хүндрэлийг даван туулах олон талын арга хайж байна. Ирэх оноос ашигт малтмалын жижгэвтэр орд газруудыг ашиглаж эхэлнэ. Үүнд Швейцарийн хөгжлийн агентлагаас дэмжлэг авахаар боллоо гэсэн юм.
Мөн аймгийн удирдлагууд Авто тээврийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцан аймгийнхаа авто хөсгүүдийг тэдний туршлагаар зохион байгуулахаар болжээ.Харин Эрүүл мэндийн яамаар орж дөрвөн сум түргэн тусламжийн машингүйг танилцуулан туслалцаа авахаар болсон байна.
Турк Улсын «ТИКА» төслийн удирдлагатай уулзах үеэр тэдний өгсөн сүү боловсруулах төхөөрөмжийг манай аймгийн өмнөх удирдлага хувь хүн дээр өгчихсөнд сэтгэл дундуур байгаагаа хэлжээ. Дэлхийн банкныхантай уулзаж голын далан, гүүр, хот доторхи зам, сургалтын чанарын талаар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсаас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Т.Суреш Бабутай уулзаж, залуучуудад боловсрол олгох талаар санал тавьсан байна.
Элчин сайд, Энэтхэг Улсын Засгийн газрын дэмжлэгтэйгээр төрийн албанд 3-5 жил ажилласан, 25-45 насны Англи хэлний зохих төвшний мэдлэгтэй төрийн албан хаагчийг тус улсад англи хэлнийболон компьютер, IT инженерийн чиглэлээр 3-6 сарын мэргэжил дээшлүүлэх сургалтад 100 хувийн тэтгэлэгтэйгээр хамруулах боломжийг төрийн албан хаагч нарт олгож байгаа гэжээ.
Ш.Айзаря