Ой тогтоолтын ДАШТ-ээс 23 медальтай, 5 дээд амжилт тогтоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-17 19:44:09

Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн Сингапур улсад болж байгаа бөгөөд манай тамирчид өсвөр буюу дунд нас болон бага насны ангилалд дэлхийн 5 дээд амжилтыг шинэчлэн тогтоогоод байна.

Тус тэмцээнд нийт 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөнийг өрнүүлж, ур чадвараа сорьж байгаа юм. Манай улсаас тус тэмцээнд Монголын оюун ухааны академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчдын хамт оролцож байна. Одоогийн байдлаар манай баг тамирчид 7 алт, 9 мөнгө, 7 хүрэл медаль буюу нийт 23 медалийн болзол хангасан амжилтыг үзүүлээд байна.

Д.Өлзий

相关新闻