Ой тогтоолтын ДАШТ-ээс 9 медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2016-12-17 11:52:19

Сингапур улсад 25 дахь удаагийн Ой тогтоолтын дэлхийн аварга шалгаруулах оюуны спортын тэмцээн өчигдөр эхэлж манай тамирчид 9 медаль хүртээд байна.

Тус тэмцээнд 232 тамирчин ой тогтоолтын 10 төрлөөр бага, өсвөр, насанд хүрэгчдийн ангилалд 3 өдрийн турш оюуны өрсөлдөөн өрнөх юм. Манай улсаас нэг тэмцээнд Монголын оюун ухааны академийн 23 тамирчин багш, дасгалжуулагчийн хамт оролцож байна. Эхний өдөр болсон "Нэр, зүс царай", "Хоёртын тоолол" төрлийн дараах байдлаар манай тамирчид авах боломжит 69 медалиас 9 медалийг хүртээд байна.

Тухайлбал, "Хоёртын тоолол" төрөлд ОУИМ Б.Шижир-Эрдэнэ /16 нас/ 4635 цифр тогтоон алдаагүй нэрлэснээр ерөнхий ангилалд насанд хүрэгчдийг ялж аварга болжээ. Мөнхшүр, Энхшүр нар дэлхийн шилдгүүдийг ардаа орхин медалийн болзол хангаад байгаа юм.

Д.Өлзий

相关新闻