Илтгэх урлаг, мэтгэлцээнээр дамжуулан хүүхдийг төлөвшүүлнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
erdenechimeg@montsame.mn
2015-10-14 16:03:29

Сэлэнгэ аймгийн Мандал сумын Зүүнхараа Хүүхдийн ордон дээр илтгэх урлагийн “Идеализм” клуб байгуулагдан энэ сарын 20-ны өдөр нээлтээ хийх гэж байна.

Тус клуб нь 12-18 насны хүүхдүүдэд багаар ажиллах чадвар эзэмшүүлж, ёс зүйн харилцаа, цаг төлөвлөх чадварыг дадал болгож, ирээдүйдээ итгэлтэй бие хүн болон төлөвшихөд туслах зорилгоор энэхүү клубыг нээж байгаа гэнэ. Энэхүү төлөвшлийг “Илтгэх урлаг”, “Мэтгэлцээн”-ээр дамжуулан олгох нь ихээхэн үр дүнтэй байх болно хэмээн клубын санаачлагчид хэллээ. Клубын хамт олон “Чи ирээдүйнхээ төлөө хэр их зүтгэнэ, төдий чинээ чамд аз жаргал ирнэ” хэмээн урилгаа түгээж байна.

Сэлэнгэ аймаг.Ч.Отгонцэцэг

相关新闻