Шилдгийн шилдэг даамчид өрсөлдөж байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТОны шилдэг даамчныг шалгаруулах тэмцээн Алдар спорт хорооны байранд болж байгаа бөгөөд чансаа өндөр 14 даамчин оюун ухаанаа сорин өрсөлдөж байна.
Тэмцээн тойргийн журмаар, эзэлсэн байраас хамаарч 40-400 мянган төгрөгийн шагнал хүртэх юм. Дөрвөн тавилын дараах байдлаар Монгол Улсын 12 удаагийн аварга, их мастер Д.Эрдэнэбилэг зургаан оноотой тэргүүлж, байгаа бол ОУИМ Г.Ганжаргал, ДДХМ Ц.Хашчулуун, Г.Гэрэлболд, Б.Мөнхжин, Ц.Отгонбилэг нар таван оноотой түүнийг нэхэж байна. Тэмцээн ням гарагт өндөрлөж, аваргуудаа тодруулна.
Д.Өлзий