Оросын эсрэг авсан хориг арга хэмжээгээ ЕХ хагас жилээр сунгав
ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМБРЮССЕЛЬ. /Xinhua/. Оросын эсрэг авсан эдийн засгийн хориг арга хэмжээгээ дахин зургаан сарын хугацаагаар сунгахаар Европын Холбооны /ЕХ/ гишүүн улсуудын удирдагчид пүрэв гарагт тохиролцжээ.
Бельгийн нийслэл Брюссель хотноо болсон ЕХ-ны гишүүн улсуудын Дээд хэмжээний уулзалтын үеэр эхлээд Украин болон Сирид ОХУ цэргээ оруулсан талаарх асуудлыг хэлэлцжээ. Энэ үеэр Украины асуудлаарх Минскийн энхийн хэлэлцээрийг талууд дагаж мөрдөхгүй байна гэж Франц, Герман хоёр мэдэгджээ.
Украины Крымын хойгийг Орос улс өөртөө нэгтгэсэнтэй холбоотойгоор ЕХ 2014 онд Москвагийн эсрэг хориг арга хэмжээ авсан билээ.
Оросын талыг баримтлагчдыг Украинд үймээн самуун дэгдээхэд турхирсан гэх шалтгаанаар Оросын зэвсэг экспортлогчид, банкууд болон хувь хүмүүс, тэдний дотор Ерөнхийлөгч Владимир Путины ойрын хүрээллийн хүмүүсийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
Г.Доржханд