260 гаруй иргэн ажлын байранд зуучлуулжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Otgontuya@montsame.mn
2016-12-14 08:11:53

Дундговь аймгийн хүн амын хөдөлмөр эрхлэлтийн статистик мэдээгээр ажил идэвхтэй хайж хөдөлмөр эрхлэлтийн албанд бүртгүүлсэн болон ажлын байранд зуучлагдсан иргэдийн тоо урьд оныхоос буурсан байна.

Нийт 756 иргэн хөдөлмөрийн хэлтэст бүртгүүлсэн  бол тэднээс 267 нь ажлын байранд зуучлагдан орсон бөгөөд энэ нь урьд оныхоос 155 хүнээр бага үзүүлэлт болжээ. Ажил идэвхтэй хайж буй иргэдийн  52 хувь нь эмэгтэйчүүд байна. Аймгийн хэмжээнд хөдөлмөрийн насны 10 мянган  хүнд 253 ажилгүй иргэн ногдож байгаа бол  Дэрэн, Цагаандэлгэр, Хулд, Луус, Дэлгэрхангай, Сайхан-Овоо, Сайнцагаан суманд 255- 626 буюу аймгийн дунджаас өндөр байна.

Ажлын байранд зуучлагдан орсон иргэдийн олонх нь төрийн байгууллага болон уул уурхайн олборлох үйлдвэр, үйлчилгээний байгууллагууд, боловсруулах үйлдвэр, бөөний болон жижиглэн худалдааны салбарт ажлын байртай болжээ.

Т. Отгонтуяа         

 

 

相关新闻