Царгас тариалах нь үр өгөөжтэй

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
aizarya@montsame.mn
2016-12-14 03:19:08

УИХ-ын гишүүн Д.Мурат сонгогчдынхоо санал хүсэлт ёсоор Дэлүүн сумын алслагдсан нутаг Таван салааг өөрийн хөрөнгөөр гар утасны холбоотой болгосны дээр ажлын байрыг нэмэгдүүлэх талаар Улаанбаатар болон орон нутагт хийж байгаа зарим бүтээн байгуулалтын талаар мэдээлэл өгөв.

Тэрээр Өлгийд нэгэнт эхэлсэн цементийн үйлдвэр, орон сууцны хорооллын ажлыг үргэлжлүүлэх, Дэлүүн сум зэрэг газарт хиам, консервны жижиг үйлдвэр байгуулахаа онцлон ярив. Тус аймгийн нутагт мал сүргийн тоо толгой өссөн ч бэлчээр хомсдож байгаа тул мал аж ахуйг эрчимтэй хөгжүүлэхийн тулд БНХАУ-аас мэргэжлийн тариаланчдыг ирүүлэн царгас тариалах зэрэг санаачилга гарган ажиллахын чухлыг цохон дурдлаа.                                                        

  Ш.Айзаря

相关新闻