ЗДТГ-ын цэргийн штаб "Вольф" бенз загварын авто машинтай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙМонгол Улс болон ХБНГУ хоорондын хамтын ажиллагааны хүрээнд БХЯ-нд 60 ширхэг “Вольф” бенз загварын автомашиныг бэлэглэсэн.
Өнөөдөр ХБНГУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн цэргийн “Вольф” бенз загварын автомашиныг Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газрын цэргийн штабт хүлээлгэн өглөө. Тус арга хэмжээнд аймгийн Засаг даргын орлогч Ш.Хавал, аймгийн ЗДТГ-ын дарга Х.Тилеген, аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга А.Серикболат, аймгийн цэргийн штабын дарга Г.Лхагвасүрэн нар оролцлоо.
БХЯ-нд ирсэн эдгээр машиныг эхний ээлжинд Архангай, Баян-Өлгий, Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сүхбаатар, Ховд, Хэнтий, Увс зэрэг 10 аймгийн Цэргийн штабт хуваарилахаар шийдвэрлэж тус яамны зүгээс 30 гаруй сая төгрөгийн өртөг бүхий техникийн үйлчилгээ, оношилгоог иж бүрэн хийж, өөрийн орны онцлогт тохируулан зарим нэмэлт тоноглолыг суурилуулж, техникийн бэлэн байдлыг бүрэн хангасан байна.
Ш.Айзаря